Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
2017-02-08

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

 

9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

2017 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Зүүн аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,  цас орохгүй. Салхи говь, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.12-14 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин