Мадонна ихэр охин үрчилж авчээ
2017-02-09

 

Попын хатан хаан, дуучин Мадонна ихэр охин өргөж авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр Малави улсаас  хүүхэд өргөж авсан гэнэ. Уг мэдээллийг дуучин эмэгтэй баталсан бөгөөд охидтойгоо авахуулсан зургаа өөрийн инстаграм хуудастаа байршуулж “Намайг ойлгож, туслалцаа үзүүлсэн Малави улсын бүх хүмүүст талархаж байна” хэмээн бичжээ.

 

Тэрбээр мөн хэвлэл мэдээллийн ажилчдыг ёс зүйтэй байж, гэр бүлийг нь хүндэтгэхийг уриалсан байна.  Малавигийн Дээд шүүх өнгөрсөн мягмар гаригт Мадоннаг хүүхэд үрчлэн авахыг зөвшөөрчээ.

 

Дуучин 2006, 2009 онд Африкаас хоёр хүүхэд өргөж авсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин