Иран баллистик пуужин туршжээ
2017-02-09

 

Ираны эрх баригчид баллистик пуужин хөөргөсөн талаар Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан “TASS” агентлаг мэдээллээ.

 

Нийслэл Тегеран хотын зүүн хэсэгт байрлах пуужингийн талбайгаас уг баллистик пуужинг харвасан гэнэ.

 

Пуужин 600 орчим км-ийн цаана хүрчээ.

 

НҮБ өнгөрсөн оны долоодугаар сард баталсан 2231 тогтоолын дагуу Тегеран баллистик пуужин харвах, туршихыг хориглосон билээ. Ийнхүү Тегеран баллистик пуужин харваснаар  НҮБ-ын хоригийг зөрчжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин