“Аюулгүй өрх”-ийн сургагч багш нар бэлтгэгдэв
2017-02-09

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн ДЗМОУБ, Архангай-1 байгууллагатай хамтран “Аюулгүй өрх” сэдэвт сургагч багш бэлтгэх эхний ээлжийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд аймгийн төвийн 1-7 дугаар багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, иргэд нийт 30 хүн хамрагдав.

 

 

Сургалтаар өрхийн галын аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуур ашиглах дадлага, газар хөдлөлт, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгож, “Анхаар” апплейкшныг танилцууллаа.

 

 

Эдгээр сургагч багшаар бэлтгэгдсэн иргэн тус бүр таван өрхөд “Аюулгүй өрх” сургалтыг түгээн дэлгэрүүлж мэдлэг мэдээлэл өгөх бөгөөд цаашид төлөвлөснөөр 350 өрхөд хүрч ажиллах юм.
Мөн сургалтанд хамрагдсан иргэдэд албаны үйл ажиллагааг сурталчилж Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцуулж, мэдээлэл өглөө гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 
Shuud.mn
Сонин хачин