Дэлхийн цомд өрсөлдөх бөхчүүдийн нэрс тодорлоо
2017-02-09

 

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ 16-17-нд болно. Тус тэмцээнд манай улсаас 

 

  1. 57 кг-ын жинд С.Батболд, З.Занабазар,
  2. 61 кг-д Э.Ням-Очир, Т.Тулга, 
  3. 65 кг-д Б.Батмагнай, 
  4. 70 кг-д Г.Мандахнаран, 
  5. 74 кг-д Б.Анхбаяр, 
  6. 86 кг-д П.Өнөрбат, 
  7. 97 кг-д Ө.Батзул, 
  8. 125 кг-д Н.Золбоо нар өрсөлдөхөөр болжээ.

 

ДБНХ-ны ерөнхийлөгч Ненад Лалович тус тэмцээнд оролцох багийг 2015 оны ДАШТ-ий дүнг харгалзан оролцуулахаа мэдэгдсэн. Тухай жилийн тэмцээнд ОХУ баг түрүүлж, Иран удаалсан тул энэ удаагийн тэмцээний хэсгийг тэргүүлж байна.

 

Тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15 мянга, гуравдугаар байрт орсон баг 10 мянган ам.долларын шагнал хүртэх юм.

 

Манай баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багтай учраа таарсан байна. Харин “А” хэсэгт АНУ, ОХУ, Гүрж, Азербайжаны баг багтжээ.

Shuud.mn
Сонин хачин