Трамп, Си Зиньпинд захидал илгээжээ
2017-02-09

 

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Зиньпин рүү захиа илгээсэн талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ.

 

Трамп захиандаа хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, үр дүнтэй, нэг нэгэндээ харилцан ашигтай харилцааг тогтоохыг хүсч буйгаа дурьджээ. Трампийг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд Си дарга баяр хүргэсэн билээ. Трамп, Си даргад талархал илэрхийлэн, хятадын ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ. Учир нь хэдхэн хоногийн өмнө хятадууд тахиа жилээ угтан авсан билээ.

 

Одоогоор Трампийн захианы хариуг Бээжин хараахан өгөөгүй байна.  Өнөөг хүртэл хоёр улсын удирдлагууд утсаар яриагүй байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
нано:
ккк
2017-02-09