БОАЖЯ-ны газрын дарга авлигын хэргээр саатуулагджээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгааг АТГ-т баригджээ..." хэмээн твиттер хуудсанаа бичсэн. Тэгвэл авлига авсан гэх тухайн хүн нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваасамба гэх албан тушаалтан гэдгийг Ж.Энхбаяр хэлжээ. Тэрбээр авлига авч байгаад АТГ-т саатуулагдсан юм байна.
Харин АТГ-аас энэ талаар албан мэдээлэл гаргаагүй байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ