”Гялгар уутгүй өдөр”-ийн талаар мэдээлнэ
2017-02-10

 

09.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хурлаар Эрдэнэтийн 49%-н асуудлыг хэлэлцэнэ

 

“Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд

 

09:00 цагт Хэрэглэгчийн өргөдөл гомдлыг барагдуулах, иргэдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд хорооны нийгмийн ажилтны үүрэг ролийн талаар ШӨХТГ-аас нийслэлийн хороодод зориулсан сургалт болно.

 

ТЕГ-ын 8 давхарт

 

 

09.00-11.00 цагийн хооронд Үндэсний татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно.

 

“Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд

 

9.30-аас "Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд" семинар болно

 

“Монголбанк”-ны байранд

 

10:00 цагт Арилжааны банкуудын гүйцэтгэх захирлууд Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

 

“Зууны Мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт Монгол Тулгатан ТББ-аас "Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе" аяныг эхлүүлж байна. Аяныг эхлүүлж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

 

ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр (Офицеруудын ордны замын урд 4 давхар саарал байр)-ны 4 давхарын хурлын танхимд

 

12.00 цагт Академич Ж.Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” цуврал ном туурвиж байгаа билээ. Энэ удаад “Тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүд” хэмээх VII боть номын нээлт болно.

 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

 

14.00 цагт: Гялгар уутны хэрэглээнээс татгалзах уриалга, "Гялгар уутгүй өдөр"-ийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон төрийн бус байгууллагын удирдлагууд оролцоно. 325044

Shuud.mn
Сонин хачин