Мексекчүүдийг албадан гаргаж эхэллээ
2017-02-10

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эх орноо хууль бус цагаачдаас тэр дундаа мексекчүүдээс чөлөөлөхөө мэдэгдсэн билээ. Трамп Мексикийн хилийн дагуу хана барих зарлигт гарын үсэг зурсан юм. Уг саналыг Конгресс хүлээн авбал хана барих ажил шууд эхэлнэ гэдгийг Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Тэгвэл Цагаачлалын албаныхан хууль бусаар амьдарч буй мексекчүүдийг албадан гаргаж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Албаныхан өчигдөр хууль бусаар амьдарч буй ээж, хүү хоёрыг албадан гаргахаар ирэх үед иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулжээ.

 

Жагсагчид тэдний машины урд хэвтэж, “Тэднийг битгий авч яв” хэмээн орилжээ. Ээжийнхээ хамтаар албадан гарч буй хүү 14 настай гэнэ. Хүү АНУ-д төрсөн ч түүнийг албадан гаргах шийдвэр гарсан хэмээн албаныхан уламжлав.

 

Хүү “Тэд бидний хувцсыг шидэж, яг одоо энэ улсаас гарахыг шаардсан” хэмээн нулимс дуслуулан сэтгүүлчдэд ярьжээ.  Ээж, хүү хоёр Аризона мужид хууль бусаар амьдардаг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Meksek bish Meksik
2017-02-11
Ard tvmen:
Manaich gesen hujaa dvvrsen oron boljee bagonoor achaad gargaj tseberleh heregtei tiim zorigtoi aabiin hvvhedvvd garchl taaraa hezee negen tsagt hujaag gargajl taaraa udahgvi biz
2017-02-10
Зочин:
Хууль бусаар бсан ч тэнд төрсөн бол иргэн болддоггүй юм бх даа
2017-02-10
kxkxkkx:
Мексекчүүдий
2017-02-10
зоригт:
Хүний газар ирчихээд шигдээд байгаа хогнуудыг чирээд гаргах нь зөв. монголд байгаа хужаа, кореа, болон америкуудыг гаргавал таарна.
2017-02-10
Зочин:
Хөөөж гарга амжилт трампааа
2017-02-10