ХААИС-д 1.7 тэрбумын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2017-02-10

 

БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ХААИС-ийн Инженер технологийн  сургуульд долоон чиглэлийн судалгаа, сургалтын лабораторийн 21 тоног төхөөрөмжийг өнөөдөр /2017.02.09/ хүлээлгэн өглөө. 

 

Тухайлбал:

  • Шингэн болон металь үйлдвэрлэх процессийн бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмж бүхий Биомехатроникийн лаборатори
  • Материалын микро болон макро бүтэц, хатуулгыг тодорхойлох Металын механик шинжийн лаборатори
  • Тосны тослог чанар, үрэлт элэгдлийг тодорхойлох Трибиологийн лаборатори
  • Бүх төрлийн материал, мал, амьтны болон байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний  химийн найрлагыг 70 төрлөөр тодорхойлох ICP лабораторийн тоног төхөөрөмжийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд хүлээн авч, танилцлаа.

 

 Тус сургууль байгуулагдсан 57 дахь жилийн түүхэнд гарсан анхны гэж хэлж болох иж бурэн лабораторийн шинэчлэл болсоныг ахмад багш нар бахархан ярьж байлаа.  

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БАЯР ХҮРГЭЕ. ЯМАР ГОЁ ЮМ БЭ
2017-02-10