“Дэнжийн мянга”-ийн замын хөдөлгөөнийг нэг чигт оруулна
2017-02-12


1. 2017 ОНЫ 2-Р САРЫН 12-НЫ  “НЯМ” ГАРАГТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР НЬ СОНДГОЙ БУЮУ 1,3,5,7,9-ӨӨР ТӨГССӨН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО.

 

2. САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР “ДЭНЖИЙН МЯНГЫН ЗАМ”-Г НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ БОЛГОЛОО.

 

 

Чингэлтэй дүүргийн  нутаг дэвсгэрт 2017 оны 2-р сарын 11, 2-р сарын 18-ны Бямба гарагийн амралтын өдрүүдээр, 2-р сарын 12, 2-р сарын 19-ний Ням гарагийн амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга”-ийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш Үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

 

3. Замын хөдөлгөөн зохицуулахаар 440 алба хаагч, 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2-р сарын 01-ний өдрийн А/51 тоот захирамжаар Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2-р сарын 11,12,18,19-ний өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчуулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэж байгаа билээ.


 

Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөн зохицуулахаар Замын цагдаагийн албаны 440 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна.

 

Иймд жолооч, зорчигч та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

 

4. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ 60 ОРЧИМ ХУВИАР БУУРЛАА.

Нийслэлийн засаг даргын А/51 тоот захирамжийн дагуу Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2-р сарын 11-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж эхэлсэн билээ. Дээрх захирамжийг хэрэгжүүлэхээр Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр мөн нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна.

Тэгвэл дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн эхний өдөр замын хөдөлгөөний ачаалал 60 орчим хувиар, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 20 орчим хувиар буурч, иргэд түгжрэл, сааталгүй замын хөдөлгөөнд түргэн шуурхай оролцож байна.

Иймд эрхэм жолооч та өөрийгөө болон бусдыг хүндэтгэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

ЗӨВ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ НҮДНЭЭС ДАЛД Ч ЗӨВ БАЙДАГ. 

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замтай ойр байрлах, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эрсдэлтэйд тооцогддог Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 1000 сурагчдад цацруулагчтай ханцуйвчийг бэлэглэлээ.
 

Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилд 58 дугаар сургуулийн 79 сурагч зам тээврийн осолд өртсөн байна.  

Энэхүү цацруулагчтай ханцуйвчийг сурагчид баруун гартаа зүүж, зам хөндлөн гарахдаа гараа өргөж жолооч нарт анхааруулга өгснөөр гарцаар аюулгүй зорчих, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг арга болох юм.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин