ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал эхэллээ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Тэрбээр Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад энэ сарын 13-14-ний өдрүүдэд айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлага, Евразийн эдийн засгийн холбооны сайд нартай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ