Грэмми: Адель, Бейонси нар дууллаа
2017-02-13

 

АНУ-ын Лос Анжелес хотноо 59 дэх удаагийн “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна.

 

Уг наадмын нээлтэд зориулан Британийн нэрт дуучин, “Оскар”-ын шагналт Адель өнгөрсөн онд гаргасан “Hello” дуугаа дууллаа.

 

 

Мөн саяхан инстаграм хуудсаараа дамжуулан ихэр хүүхэд тээж буйгаа зарласан дуучин Бейонси нээлтэд зориулан дуулсан нь олны анхаарлыг татсан талаар “www.nytimes.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр “Lemonade” цомогт багтсан “Love Drought” болон “Sandcastles” дуугаа дуулсан байна. Бейонсигийн “Lemonade” цомог “Грэмми”-гийн “Шилдэг цомог” номнацид нэр дэвшээд байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин