Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэв
2017-02-13

 

Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан хүчмт 224 бөх зодоглон барилдан өчигдөр /2017.02.12/ Монгол бөхийн өргөөнд болов.

 

Уг барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж,  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат  "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хорооны бөх  Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.

 

Их шөвөгт  Улсын арслан Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Sain barildlaa amjilt ...
2017-02-13