Чөлөөтийн баг Иран улсыг зорилоо
2017-02-13

 

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ 16-17-нд болно. 
Дэлхийн цомын тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн залуус өнөөдөр Иран улсыг зорилоо. Баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг, шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал нар явлаа. Багийн бүрэлдэхүүнд:

 

57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар
61 кг: МУГТ Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга
65 кг: ОУХМ Б.Батмагнай
70 кг: МУГТ Г.Мандахнаран
74 кг: ОУХМ Б.Анхбаяр
86 кг: МУГТ П.Өнөрбат
97 кг: СМ Ө.Батзул
125 кг: ОУХМ Н.Золбоо нар өрсөлдөнө. 


ДБНХ-ноос 2017 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох багийг 2015 оны ДАШТ-ий дүнг харгалзан оролцуулахаар болсон. Тэгвэл тухай жилийн тэмцээнд ОХУ баг түрүүлж, Иран удаалсан тул энэ удаагийн тэмцээний хэсгийг толгойлж байгаа юм.

 

Тэмцээний сугалаа татах үйл ажиллагаа 2017.02-06ны өдөр болж Монголын шигшээ баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багтай учраа таарсан. Харин “А” хэсэгт АНУ, ОХУ, Гүрж, Азербайжаны баг багтаад байна.

Shuud.mn
Сонин хачин
mb:
archaad ogooroi zaluusaa
2017-02-13