Трамп, Трудо нар уулзлаа

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо өчигдөр АНУ-ын Вашингтон хотноо төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр тус улсад хүрэлцэн ирсэн даруйдаа Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна. Удирдагчид цаг үеийн асуудлаар ярилцсан хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.
Ерөнхий сайд “Канад иргэний дайн дэгдээд буй Сирийн дүрвэгсдийг хүлээн авсаар байх болно” хэмээн мэдэгдээд Ерөнхийлөгчийн санаачлаад буй исламын шашинтай долоон орны иргэдэд виз олгохгүй байх нь “сөрөг үр дагавартай” гэжээ.
Харин Ерөнхийлөгч “Сирийн дүрвэгсдийг хүлээн авах асуудлыг тун нухацтайгаар авч үзэх болно” гэсэн байна.
Трамп тангарагаа өргөснөөс хойш Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ