Исламын улсын нөлөө бүхий 13 эрхмийг устгажээ
2017-02-14

 

Иракийн ардыг чөлөөлөх армийнхан тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн нөлөө бүхий эрхмүүдийг устгасан талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Агаарын ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 13 эрхмийг устгасан хэмээн Иракийн Батлан хамгаалах яамнаас уламжлав. “Тэд Анбар хотноо нууц уулзалт зохион байгуулж байна” гэх мэдээллийг тагнуулынхан өгчээ.

 

Амиа алдагсад  исламын улсын нөлөө бүхий эрхмүүд бөгөөд тэдний дунд тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадигийн ойрын хүрээллийн хэд хэдэн хүн бий гэжээ. Багдадиг өнгөрсөн онд Мосул хотноо бүгэж байхдаа амиа алдсан гэх мэдээллийг Пентагон өгсөн ч өнөөг хүртэл уг мэдээллийг исламын улс бүлэглэл батлаагүй байна.

 

Пентагон Багдадигийн толгойг 2.5 сая ам.доллароор үнэлж, амьдаар нь барьсан хүнд илүү мөнгө амласан удаатай. Цагаан ордон 2014 онд Багдадиг дэлхийн номер нэг алан хядагч тодорхойлсон юм. Зөвхөн тус бүлэглэлийн Сири, Иракт явуулсан хүчирхийллийн улмаас 50-100 мянган хүн амиа алджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХАХА:
ЭРХЭМ АААХАХАХА ҮХЭРНИЙ ХҮҮХЭД ҮХЭР Л ЮМДАА
2017-02-15