Онцгойгийн албан хаагчид аваргаа тодруулна
2017-02-14

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 17-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбааг сорьж, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.


Тэмцээн жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд тамирчид эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин