Жуулчдын автобус осолдож, 32 хүн амиа алджээ
2017-02-14

 

Тайвань улсад жуулчдын автобус осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ослын улмаас 32 хүн амиа алдаж, 13 хүн шархтсан гэнэ.  Уг осол нийслэл Тайпей хотын хурдын зам дээр болжээ.

 

“Автобус хэтэрхий хурдтай явж байсан” хэмээн гэрчүүд мэдээлэв. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч автобус муруй замаар явж байхдаа осолдсон гэлээ.

 

Жуулчид “Тайчун” гэх урлагийн арга хэмжээг үзээд, нийслэл хот руу буцаж байжээ.  Амиа алдагсдын ихэнх нь ахмадууд гэв. Уг ослоор гадаадын иргэд амиа алдсан эсэхийг тодруулж буй тухай албаныхан мэдээллээ.

 

“Жуулчны байгууллагууд аюулгүй байдлын стандарч зөрчиж, ашгийн төлөө хэтэрхий эрсдэлтэй алхам хийж байна” хэмээн Тайпей хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин