Калифорни мужид далан задарчээ
2017-02-14

 

АНУ-ын Калифорни мужийн Оривил нуурын усан станцийн үерийн далан задарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг үйл явдалтай холбогдуулан Батт, Сютэр, Юба хотын 188 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Аврагчид далан задарсан шалтгааныг Оривил нуурын усны түвшин даланг хэт их дүүрч, улмаар далан задарсан хэмээн тайлбарлав. Иргэдийн нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дууссаны дараа уг даланг сэргээн засварлах ажил эхлэх гэнэ.

 

Хотын иргэд айж сандарсаны улмаас хотоос гарах бүх замд түгжрэл үүссэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин