С.Батцэцэг шигшээ багийн цалингаасаа татгалзав
2017-02-14

БСШУС-ын сайдын тушаалаар үндэсний шигшээ багуудын ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусаад байна. Албан ёсоор тамирчид, дасгалжуулагчдын нэрсийг зарлаагүй байгаа.

 

Харин чөлөөт бөхийн холбоо 2017 оны шигшээ багийн тамирчдыг зарласан байна. Энэ үеэр МУГТ С.Батцэцэг шигшээ багийн тамирчдын нэрсийн жагсаалтаас  өөрийн хүсэлтээр нэрээ татаж авчээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсандаа тайлбар бичжээ.

 

 

Тэрбээр "Соронзонболд Батцэцэг миний бие нь чөлөөт бөхийн спортоор 2006 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. 200 9онд үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдож байсан. Үүнээс хойш баг хамт олон, МУ-ын засгийн газар, салбарын яам төрийн байгууллагууд, чөлөөт бөхийн холбоо, ачит багш нарийнхаа болон бөхөд хайртай монголчуудынхаа дэмжлэгтэй олон сайхан амжилтанд хүрсэндээ маш их баяртай байдаг

 

Шигшээ багийн тамирчин болох тэр үед надад маш их урам зориг үүнийг дагаад маш том хариуцлага ирж байгааг ойлгож өдөр бүр их хичээж бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болсон. Амжилтаа богино хугацаанд гаргаж Одоогоор Дэлхийн 2 алт, 1 мөнгө, Олимпийн хүрэл, оюутны универсиад наадмын алт гэх мэт амжилтуудыг гаргасан байгаа.

 

Энэ амжилтыг маань МУ-ын Ерөнхийлөгч, төр засаг, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Чөлөөт бөхийн холбоо, Бөхөд дуртай хувь хүн компаниуд өндрөөр үнэлсэн тогтмол цалин авдаг. Тийм болохоор би өнөөдөр миний оронд 1 тамирчин шигшээ багт ороод миний мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдрээд амжилт гаргаасай гэж хүсээд 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах хурцлах зорилготой ийм шийдвэр гаргасан байгаа.

 

Чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч багш нарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм огт байхгүй. Мөн би барилдахаа болих цаг болоогүй ээ Токио 2020 оны олимпын наадмын шинэ цикл эхэлж байна. Миний хувьд бэлтгэлээ маш сайн нягт хийнэ. Албан бус шигшээ багт орж бэлтгэл цугларалтанд бүрэн хамрагдана. Цалин авахгүй л болхоос шигшээ багийн тамирчин хэвээрээ байгаа. Энэ санааг маань ОУХМ Э.Сумъяа, ОУХМ Ш.Түмэнцэцэг 2 найз маань дэмжээдбид 3 жаахан хүүхэд барилдаж эхэлж байсан үеэ бодоод ийм шийдвэр гаргасан.Чадахаараа өөрсдийнхөө хэмжээнд хүмүүст тус болох хүсэлтэй энгийн тамирчид. Муугаар бодож бүү хардаасай” хэмээн бичжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bat:
Eed dee ene huuhnuud uu, amjilt
2017-02-15
Зочин:
Uhaan n uran bn a mongol bvsgvi n uuj uu uuhan
2017-02-15
Unshigch:
Daruuxan aytaixan xvn ymaa ene battceceg ...mash uxaalag shiidwer gargajee zaluu xoich ve ee bodson... Tokio2020doo sain beltgeerei dvv mini chamaig l xarj .xvleej bgaa shvv sain beltgeerei amjilt...
2017-02-15
Зочин:
Sain bna emegteichvvd hatan uhaantai
2017-02-14
Зочин:
Эх орондоо ядаж ингэж туслах хэрэгтэй
2017-02-14
Болдбаатар:
Ямар мундаг шийдвэр вэ. Ёстой одоо цагийн л эх оронч баатарлаг шийдвэр байна даа. Амжилт хүсье гэж ерөөе дөө
2017-02-14
Зочин:
Amjilt bayar hurgej
2017-02-14
zuv:
zuv shuu
2017-02-14
mgl:
gadaadiin neriin umnuus barildah uchir aguullagtail yum bn 2020nd tokyod 2024ond uur ornii neriin umnuus todorhoi bnaa haramsaltai
2017-02-14
зочин:
Зөв шийдвэрт нь баяр хүргье. Тогтмол урамшуулал аваад бас шигшээгийн хэдэн төгрөгийг бас нэг залуу спортод сонирхолтой нэгэнээ аваг гэж бодсон байх
2017-02-14
er hun:
sain bn, uhaantai bn, busdad zam tavij ugnu gedeg mundag huvi hunii tom soyol shu, ene door setgegdel bichsen neg nuhur bas l buruu talaas n yumiig harah yum da, ingej buh zuiliig baraan talaas n harahaar yaj amidral gerel gegeetei bhav de,
2017-02-14
irgen:
zuvkhun tsalin ch bish l dee tsaana ni uur aguulga baigaag haraasai
2017-02-14
zochin:
Zuw shiidwer bna shu amjilt xusie
2017-02-14