Сар шинийн баяраар орон нутгийн сурагчид 7 хоног амарна
2017-02-14

 

Сар шинийн баяраар хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчид 7 хоног, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид 3 хоног амарна.

 

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайд Ж.Батсуурь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр  гаргасан.

 

Энэхүү шийдвэрийн дагуу сум, тосгон, багийн ЕБС-ийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу цагаан сарын баяраар шинийн 1-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байхаар зохицуулсан.

 

Харин сар шинийн баяраар шинийн 1-3-нд олон нийтээр амардаг. Эдгээр өдөр  Нийслэлийн оюутан, сурагчид амрах бөгөөд шинийн дөрвөн буюу гуравдугаар сарын 2-нд хичээлдээ орно.

 

 

Нийслэлийн ЕБС-ийн сурагчид

 

Хөдөө, орон нутгийн ЕБС-ийн  сурагчид

Нэгдүгээр улирал

 

Бүх ангийн сурагчид 11/03- 11/9-нийг дуустал /нэг долоо хоног/

 

Хоёрдугаар улирал

 

I-V ангийн сурагчид

 

12/29-01/18  /гурван долоо хоног/

 12/29-01/11 /хоёр долоо хоног/

 

 

VI-XII ангийн сурагчид

 

 

01/5-01/18 /хоёр долоо хоног/

01/5-01/11нэг долоо хоног

 

Гуравдугаар улирал

 

 

Бүх ангийн сурагчид 03I/23-04/5 /хоёр долоо хоног/

 

Бүх ангийн сурагчид 03/23-04/5 /хоёр долоо хоног/    /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/

 

 

Дөрөвдүгээр улирал

 

I-II ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас

 

 

   III-V ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс

 

 

VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин