Он гарсаар гадаад худалдааны бараа эргэлт өсчээ
2017-02-14

 

Манай улс 2016 онд дэлхийн 152 улс, оронтой худалдаа хийснээс 74 улсад бараа экспортлож, 152 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

 

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8,3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 хувиар буюу 191.5 сая ам.доллараар буурсан байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.5 тэрбум ам.доллараар эерэг гарчээ. Экспорт 4,9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 248 сая ам.доллараар буюу 5.3 хувиар өссөн байна. Нийт бараа эргэлтийн 59.5% буюу 4.9 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11.31% буюу 963.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 6.36%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 12.26% -иар буурсан байна.

 

Экспортын бүтцээр авч үзвэл

 

• Монгол улс дэлхийн 74 оронд бараа, түүхий эд экспортлосноос

  • БНХАУ-д 79.0 хувь,
  • Их британид 11.3 хувь,
  • Швейцар-д 4.7 хувь тус тус ногдож,

нийт экспортын 91.4 хувийг эдгээр орнуудад гаргасан байна.

  • Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 97.5 хувь буюу нийт экспортын 69.1 хувийг эзлэж байна.

 

Импортын бүтцийг авч үзвэл

 

  • Импорт 3,4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны гүйцэтгэлээс 440 сая ам.доллараар буюу 11.6 хувиар буурсан байна.

 

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 724 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 212.2 сая ам.доллараар буюу 22.7 хувиар буурлаа. Эрдэс бүтээгдэхүүний импортын 73.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна.

 

  • 2016 онд 680.4 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2015 онтой харьцуулахад уг төрлийн барааны импорт 105.1 сая ам.доллараар буюу 13.4 хувиар багассан байна.
  • Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан бөгөөд энэ оны гүйцэтгэлээр дээрхи төрлийн барааны импорт нийт дүнгийн 70.9 хувийг эзлэж байна.
  • Манай улс бараа импортлосон байдал /улсаар/.

 

  • ОХУ-д 26.2 хувь,
  • БНХАУ-д 31.0 хувь,
  •  АНУ-д 4.1 хувь,
  • Японд 9.8 хувь,
  • БНСУ-д 5.9 хувь,
  • ХБНГУ-д 3.6 хувь ногдож нийт импортын 80.6 хувийг эдгээр орнуудын гарал үүсэлтэй бараа эзлэж  байна.

 

2017 оны 1 дүгээр сарын байдлаар:

 

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 705.7 сая ам.доллар болж  2016 оны мөн үеэс 177.4 сая ам.доллар буюу 33.6 хувиар өссөн байна. 

Shuud.mn
Сонин хачин