Том Крузын ээж таалал төгсчээ
2017-02-14

2009 он. Том ээжийнхээ хамтаар Алтанбөмбөрцөг наадмын үеэр

 

Холливуудын нэрт жүжигчин Том Крузын ээж Мэри Ли Сот өнгөрсөн долоо хоногт 80 насандаа өвчний улмаас таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Мэри 2011 оноос хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан гэнэ.

 

Том гурван эгчийнхээ хамтаар өнгөрсөн амралтын өдөр Лос Анжелес хотын нэгэн “Church of Scientology” сүмд ээжийгээ оршуулсан байна.

 

Жүжигчин эр “People” сэтгүүлд “Үнэхээр гашуудаж байна. Надад хэцүү байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин