Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлэв
2017-02-14

 
 
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний орчим иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэн улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцоснуудыг шатаасан байдалтай байсан аж. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сурын талбайн орчим иргэн Б -гийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан юм. Энэ хэргийн сэжигтэнээр 28 настай Б, 33 настай Э нарыг 24 цагийн дотор шуурхай илрүүлж баривчилсан байна. Сэжигтнүүд гэр оронгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй хэмээн албаныхан мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
unen yum uu daa:
za tgeed bas l heseg bj bgaad ar geriihen ni gutguulj bgaagaa gaihaad l buun hevlel mdeelel bolood garaad ireh vii dee bas l zahialahch ni todorhoigui yum bolov do
2017-02-14
Зочин:
Орон гэргүй хаяггүй зэрэг бүдэг бадаг хэргийг хялбархан л илрүүлээд Зоригийн хэрэг гэрчтэй байхад л 18 жилийн дараа.,..шоудаад л Монгол төрийн цагдаа дампуурлаа эртхэн зарлаад дархлагдсан хулгайч нарт эрхээ шилжүүлвэл таарна
2017-02-14