Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг санал асуулгаар шийднэ

img

Энэ парламент бүрдсэний дараахан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Засгийн газраар ахлуулан байгуулсан. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан.  Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотой олон нийтээс санал асуулга авах уу?

 

-Намрын чуулганаар  Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол заавал Зөвлөлдөх санал асуулга явуулах юм. Бүх үйл ажиллагаа маш нарийн уялдаа холбоотой явагдана. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг судлах ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тулгуурлан байгуулсан. Энэ ажлын хэсгээс судалгаа явуулаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Зөвлөлдөх санал асуулга явуулах асуудлыг УИХ-д танилцуулна. Ингээд УИХ тогтоол гаргаж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт санал асуулга зохион байгуулна. Эндээс гарсан саналуудыг нэгтгээд мөн УИХ-д танилцуулна. УИХ уг саналуудыг судалж үзээд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах юм.

 

-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар ямар зохицуулалт орсон бэ?

 

-Энэ хууль нь Төрийн захиргааны байгууллагуудын шийдвэрт ард иргэдийн саналыг тусгах зорилготой. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахдаа иргэдийн дундаас ард түмнийг төлөөлж чадах хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгох юм. Сонгогдсон хүмүүсийн дунд санал асуулгынхаа тухай мэдээлэл хүргүүлж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ингээд хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг төрийн бодлого, хууль, тогтоолын төсөлд тусгана.

 

-Улсын төсвийг алдагдалгүй батлах асуудлыг  Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах уу?

 

-Үндсэн хуульд төсвийн алдагдлаа бууруулах асуудлыг нарийвчлан зааж, амжилттай хэрэгжүүлж буй орон олон бий. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуульд оруулах шаардлагатай гэдэгт санал нэгдэж байна. Ерөнхийдөө бол Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхгүй. Эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын тогтолцоо болон шийдвэр гаргах механизмыг тодорхойлох зэрэг нийгмийн хөгжилтэй уялдсан цөөн хэдэн заалтыг өөрчлөх асуудал яригдаж байгаа юм.

 

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?

 

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнөх УИХ-аар хэлэлцэж байсан. Гэвч зарчмын зөрүүтэй олон санал гарсан тул санаачлагчид нь буцаасан юм. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Мөн УИХ-ын гишүүд энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. УИХ-ын хаврын чуулганаар дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэн, батлуулахаар төлөвлөж байна. Гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид, тогтвортой байх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, төрийн албан хаагч гурван жил ажиллаад мэргэжилтэн, таван жил ажиллаад ахлах мэргэжилтэн болно. Долоон жил ажилласан бол хэлтсийн дарга, 10 жил ажиллаад газрын дарга болно. Харин 15 жил ажилласан бол салбарын яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болох боломж нээгдэх юм. Мөн төрийн албан хаагчийг хууль бусаар халсан хүнд хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, хууль бусаар ажлаасаа халагдсан хүнд олгох нөхөн төлбөрийг төр хариуцдаг. Шинэ хуулийн төсөлд буруу шийдвэр гаргаж ажлаас нь халсан удирдах албан тушаалтан нөхөн төлбөрийг төлдөг байх зохицуулалт орсон.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин боловсруулах уу?

 

-Бүх шатны сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулах асуудлыг өмнөх УИХ шийдвэрлэсэн. Энэ хуулиар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан. УИХ-ын сонгуулийн дараа СЕХ-ноос манай байнгын хороонд “Бүх сонгуулийг нэг хуулиар зохион байгуулахад бэрхшээлтэй, дутагдалтай тал олон байна. Тиймээс сонгууль бүрийг өөр хуулиар зохицуулах хэрэгтэй” гэсэн санал ирүүлсэн. Энэ дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр дөхсөн үед хуулийг өөрчлөх нь зохисгүй хэмээн үзэж санаачлагчид нь буцаасан. Ямартай ч энэ оны намрын чуулганы үеэр УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа.

 

-Танай байнгын хорооны хувьд намрын чуулганаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

 

-Манай байнгын хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, 55 асуудал хэлэлцсэн. Үүнээс 33 хуулийн төсөл, УИХ 12, байнгын хорооны найман тогтоол хэлэлцлээ.  Нийт хэлэлцсэн асуудлуудаас бие даасан нэг, нэмэлт өөрчлөлт оруулах тухай зургаан хуулийг чуулганаар батлуулжээ. Үүнээс Зөвлөлдөх санал асуулгын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд зэрэг хуулийн төслийг нэрлэж болох юм.

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nam bus irgen:
MAH-iin hudlaa ineeh geed yarvaichihsan tsaraitai hulgaichuudiig harahaar oi gutaj bna. Uls eh oron dampuurah ehleliig ene hulgaichuud l tavisan.
2017-02-16
HTHT:
МАН-Ы ХУЛГАЙ НАР МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫГ УСГАХЫГ ЗАВДАЖ БАЙХ ШИВ
2017-02-15
Зочин:
Эртний танил байна. Хүний мөсөөр 0 нөхөр дөө.
2017-02-15
лхагва:
Vндсэн хуулийг оорчлолгvй яахав тvvнээс дутахгvй чухал ажил бна аа одоогийн торийн ордонд УИХ-ыг vлдээгээд засгийн газар еронхийлогчийн тамгын газрыг нvvлгэеэ бас их тэнгэрт еронхийлогчийн тамгын газрыг байршуулж УИХ-ын дарга еронхий сайд хоерыг бас нvvлгэмээр байна эдгээрvvд нэг дор шавааралдан байх нь ероосоо зохимжгvй богоод хуйвалдах хор найруулахад сэдэл огч орчныг ньбvрдvvлэх болон бас хэн алиндаа ямар нэг байдлаар хандаж ямар нэг байдлаар нолоолдог байж болох юм монголчууд ус билчээрийн ойр нь ураг торлийн хол ньдээрлгэдэг дээ
2017-02-15
Зочин:
Төрийн албанд ажилласан жилээр нь дэвшүүлэн гэж байгаа чинь маш зөв. Юугаа ч мэдэхгүй амьтан сонгуулийн маргааш орж ирээд суудаг.
2017-02-15
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-15
Зочин:
дэмийрэлтэй чуганц Цогцэцэгийгээ эрүүл мэндийн салбараас татаж аваарай новшоо. Чиний улс төрийн карьер худтайгаа дууснаа
2017-02-15