Харрисон Форд амлалтаа зөрчжээ
2017-02-15

 

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Форд өнгөрсөн 2015 оны гуравдугаар сард хуучин загварын жижиг онгоцтойтойгоо Лос Анжелесийн гольфийн талбай явж байгаад осолдож, хүнд гэмтсэн билээ.

 

Түүний унаж байсан онгоц нь 1942 оны, нэг хөдөлгүүрт, байлдааны сургалтын зориулалттай онгоц байжээ. Тэрбээр талбайд газардах үедээ онгоцтойгоо мод мөргөж газарт унасан юм.

 

Тэгвэл Форд өчигдөр дахин онгоц жолоодож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэрбээр осолдсоныхоо дараа дахин онгоц жолоодохгүй хэмээн ярьж байсан юм.

 

Форд 1999 онд Калифорниа мужид нисдэг тэрэгтэй явж байхдаа ослын буулт хийж байжээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин