“Монгол телевиз”-ийн уран бүтээлчид “The Voice” шоуг хийнэ
2017-02-15

 

“Монгол телевиз”-ийн уран бүтээлчид  Голланд улсад анхлан зохиогдож байсан дэлхийн алдартай  "The Voice" хэмээх телевизийн шоу нэвтрүүлгийг  Монгол улсад зохион байгуулахаар болжээ.

 

"Монгол телевиз"-ийн захирал Ч.Номин шоуг эх орондоо зохион байгуулахаар 2015 оноос хэлэлцээр хийхээр санал солилцож, өнгөрсөн сард гэрээ байгуулж албан ёсны эрхийг авчээ.  Тус шоу нэвтрүүлгийг 2018 онд телевизээр цацахаар төлөвлөжээ. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай гэдгийг "Монгол телевиз"-ийн захирал Ч.Номин тодотгосон байна.

 

“The Voice” шоуг өдгөө дэлхийн 62 улс зохион байгуулаад байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин