Өрхийн орлого буурч, зарлага нэмэгджээ
2017-02-15

 

Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

 

2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841 844 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 7 мянган төгрөг буюу 0.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого буурахад тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөн орлого 15.2 мянган төгрөг, бусад орлого 5.2 мянган төгрөгөөр өссөн. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 15.9 мянган төгрөг буюу 25 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

 

Нөг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 898 028 төгрөг болжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оноос 39.4 мянган төгрөг буюу 4.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа үйлчилгээний болон бусад зарлага 43.000 төгрөг буюу 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Өрхийн мөнгөн орлого, зарлагыг бүлэглэж авч үзвэл:

 

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120 мянга буюу нийт өрхийн 16.8 хувь, мөн хэмжээний зарлагатай өрх 96 мянга буюу 11.1 хувийг эзэлж байна.

 

  • 2 сая 200 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 33.9 мянга буюу нийт өрхийн 3.9 хувь, мөн хэмжээний зарлагатай өрх 42.6 мянга буюу 4.9 хувийг эзэлж байна.

 

Улсын хэмжээнд 2016 оны дөрөвдүгээр улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын нийт хэрэглээ 7.6 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээг 42.1 хувийг эзэлж байна.

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин