Я.Санжмятав Завханд ажиллаж байна
2017-02-15

 

УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж парламентаар батласан хууль тогтоомж түүний хэрэгжилтийн талаар иргэдэд танилцуулж явна. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав энэ өдрүүдэд Завхан аймагт ажиллаж байна.Тэрээр Яруу, Цэцэн-Уул, Сонгино, Тэс сумдад иргэд малчидтай уулзалт хийжээ. Завхан аймаг энэ жил зуд турхангүй, малын хорогдолгүй харьцангуй дулаан өвөлжиж байгаа гэнэ.Үүнд ялангуяа малчид сэтгэл амар байгаагаа хэлсэний зэрэгцээ тэдэнд тулгарч байгаа асуудлаа ч ярьсан байна. Томуу, томуу туст өвчин элбэг байгаа ийм үед 100% үнэ төлбөргүйгээр ханиадны эмийг хүүхдэд олгох тухай салбар яамны шийд гарсан ч санхүүжилтийн эх үүсвэрийг шийдээгүй орхисноос болж хөдөөд 0-5насны хүүхдэд үнэгүй эм олгогдож чадахгүй бгааг хэллээ.Мөн Цэцэн-Уул сумын сургуулийн дотуур байр хуучирч муудсан тул орон нутаг, улсын төсвийн хөрөнгөар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтүүд нийтлэг байна.Ер нь орон нутагт эм эмнэлэгийн үйлчилгээ, эмч, сувилагчийн чадварын асуудал, орны хүрэлцээ болоод хөнгөлөлттэй эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг мөн нэмэгдүүлэх шаардлага байгааг захиж хэлжээ.Мөн эмийн үнэ,гэрэл цахилгааны тарифыг бууруулах асуудлыг давхар ярьжээ. Малчдын хувьд нийгмийн асуудлууд чухал байгаа боловч түүнээс илүүтэй отрын бүс нутаг , малын бэлчээрийн хүрэлцээ хүнд байгааг онцгойлон хэлжээ.УИХ-ын дэд даргын орон нутагт хийж байгаа уулзалт Завхан аймгийн хойд сумдад үргэлжилж байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин