ДОХ-ын хоёр шинэ тохиолдол бүртгэгджээ
2017-02-15

 

Улаанбаатар хотод 2017 оны нэгдүгээр  сард ХДХВ, ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд  бүртгэгдсэн ХДХВ, ДОХ-ын нийт тохиолдол 227 болсон байна.

 

1992 онд ДОХ-ын анхны тохиолдол манай улсад бүртгэгдсэнээс хойшхи 24 жилийн хугацаанд 35 хүний амийг авч оджээ. Нас барагсдын тоо 2015 онд 29 байсан. Харин 2016 онд  6 хүн ДОХ-ын улмаас нас барсан байна.

 

2017 он гарсаар энэ өвчнөөр нас барагдсын тоо нэмэгдээгүй ч хоёр шинэ тохиолдолд бүртгэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин