Трансжендер Б.Солонгод найз залуу нь машин бэлэглэжээ

Өнгөрсөн өдөр олон улсын хайрын баярын өдөр тохиолоо. Эл өдөр трансжендер мисс Б.Солонгод түүний найз залуу автомашин бэлэглэжээ.
Түүний найз залуу Япон улсад амьдардаг Монгол залуу гэдгийг тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдсан. Хайрын баярын өдрөөр найз залуу нь түүнд 39 сая төгрөгийн үнэтэй “NX 200t” маркийн автомашин бэлэглэжээ.
Энэ талаар тэрбээр “ Зургаадугаар сард анхны “FX” маркийн автомашинаа солино гэж бодож байлаа. Бодол биелдэг юм байна. Гэнэтийн байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Б.Солонго нь найз залуутайгаа танилцаад хоёр жил болж буй бөгөөд жил гаруй хугацаанд хамтран амьдарч буй аж.
Дашрамд сонирхуулахад түүний найз залуу өмнө нь буюу энэ сарын 2-нд түүнд сүйн бөгж бэлэглэсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ