Адам Леван: Бурхан надад ганц бус хоёр бэлэг явуулсан
2017-02-15

“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Леван өнгөрсөн амралтын өдөр холливуудын алдартны гудамжинд өөрийн гэсэн “Алдарын од”-той болсон байна. Тэрбээр “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хэтэрхий орой “Алдарын од”-той болж байгаа бус уу?

 

-Үгүй дээ, харин ч эрт байна гэж бодож байна. Урлаг надад бүхнийг өгсөн. Би бол урлаг гэх агуу армийн цэрэг. Надаас гайхалтай цэргүүд олон бий.

 

-Тачаангуй, царайлаг Адамыг мэддэг болоод бид нэлээн хугацааг өнгөрүүллээ. Та өмнө нь одоо ч гэсэн гайхалтай хэвээрээ байна?

 

-Үнэхээр  их баярлалаа. Эмэгтэй хүнээс иймэрхүү гайхалтай үгсийг сонсох сайхан байдаг юм байна. /инээв/

 

-Ихэвчлэн эмэгтэйчүүдээс ямар үгийг сонсдог вэ?

 

-Нууц. Би чинь эхнэртэй хүн шүү дээ. 

 

-Эхнэрээсээ сонссон хамгийн гайхалтай үг?

 

-Би чамд хайртай.

 

-Гайхалтай.

 

-Тиймээ үнэхээр гайхалтай. Энэ үг энгийн мөртлөө хайртай хүнээсээ ганцхан удаа сонсвол зүрх хүчтэй цохилдог юм байна лээ.

 

 

-Өөрийн гэсэн “Алдарын од”-той болох ямар байна?

 

-Гайхалтай. Уран бүтээлчид бүхэн өөрийн гэсэн одтой болохыг хүсдэг. Хэдий од минь тэнгэрт бус газарт байрлаж байгаа ч би гуниглахгүй байна.

 

-Та одынхоо нээлтийн ажиллагаанд үзэсгэлэнт гэргий Бехати Принсло болон өхөөрдөм хөөрхөн охин Дэсти Росе Леванаа дагуулан ирсэн.

 

-Миний амьдралын хамгийн гайхалтай мөч бүхэнд тэр хоёр минь байх ёстой. Бурхан надад ганц бус хоёр бэлэг явуулсан.

 

-Та охиноо төрсөн даруйдаа түүнтэй авахуулсан зургаа инстаграм хуудастаа байршуулсан. Дөрвөн сарын дотор охин тань гайхалтай өсөн торнижээ.

 

-Тийм ээ.  Охин минь надтай адилхан дэггүй. Их дэггүй. Охин хүүхэд ч гэсэн их дэггүй. Би охиноо унтахад хажууд байж дуулдаг. Бас намуухан аязыг гитараар тоглож үзүүлдэг. Охин минь дуу сонсох их дуртай. Охиноо урлагийн хүн болгохыг хүсч байгаа. Гэхдээ энэ талаар ярих хэтэрхий эрт байна.

 

-Аав болох ямар байна?

 

-Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмжийг үргэлж авдаг. Аав болох сайхан байна.

 

 

-Гэр бүлтэй болохгүй хэмээн өмнө нь ярьж байсан. Хүүхдийн тухай дурсах ч дургүй гэж байлаа. Одоо энэ бодол  тань өөрчлөгдсөн биз дээ?

 

-Би тэр үед залуухан бас галзуу байжээ. Үгүй дээ гэр бүл хамгийн эрхэм зүйл.

 

- Бехати төрсөн ч гайхалтай хэвээрээ харагдаж байна?

 

-Тийм ээ тэр минь үзэсгэлэнтэй. Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт бол энэ гайхалтай бас үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлэсэн явдал. Түүнийхээ гараас олон жилийн турш атгаад алхмаар байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Леван???
2017-02-15
Зочин:
SHAASSS
2017-02-15