Трамп, Нетаньяху нар уулзлаа
2017-02-16

 

Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өчигдөр АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр Вашингтон хотноо ирсэн даруйдаа тус улсын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ.

 

“Удирдагчид Ойрхи Дорнодод тулгамдаад буй асуудлаар ярилцсан” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.Трамп хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Израйль, Палестин нэн даруй эвлэрэх хэрэгтэй. Та бүхний хүчин чармайлт олон хүнд итгэл найдвар хайрлах болно” гэж хэлжээ.

 

 Харин Нетаньяху “Энхийн гэрээ байгуулж болно. Гэхдээ харилцан буулт хийх хэрэгтэй” гэсэн байна.

 

Ерөнхий сайдын айлчлал маргааш өндөрлөх юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин