Олонхийн омог
2017-02-16

 

Шинэ парламент анхны чуулганаа завсарлуулаад, гишүүд гадааллаа. Шинээр бүрдсэн парламентад олонхийн бүлэг МАН ажлын 85 хоног төр, засгийн эрхийг атгаж, шийдвэрээ гаргаад түр завсарлаад байгаа энэ. Мэдээж, АН, МАХН болон бие даагч нийлсэн  субъект сөрөг хүчнийг төлөөлж байгаа л даа. Гэхдээ олонхийн  бүлгийн 65-аас 6 дахин бага тоотой тэд хэлэлцэж байгаа асуудал хэлэлцэхэд  өөрсдийн байр сууриа хамгаалахад хүч дутаж, хэлсэн үгнийхээ төлөө эргээд олонхийн төлөөллийн “суманд ширшүүлж” байна.  Өнөөдөр төрийн гурван өндөрлөгийн хоёрыг нь МАН  дангаар эзэгнэж байгаа.

 

Намрын чуулганы ажлын 85 хоногийн хугацаанд батлагдсан бие даасан 22, хуульд өөрчлөлт оруулах тухай 190, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг нэлдээ МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлийг агуулсан гэхэд хилдэхгүй. Намрын чуулганы хаалтын өмнөхөн О.Баасанхүү гишүүн л ганц дайчин ганцдахгүй гэгчээр чуулганы хуралдаан бүр дээр дахин дахин хэлж байж Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд сурын харваачдад улсын мэргэн цол олгуулах тухай санаачилсан хуулиа батлуулж чадсан.

 

Одоо чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, баталсан хууль тогтоомжоо сурталчилж яваа. Мэдээж МАН-ын бүлгийн гишүүд  “Манай намын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу эхчүүдийн хүүхдээ харах хугацааны НДШ-ийг 1.5 жилээр тооцож олгуулах, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр урагшлууллаа,  жилийн 1.5 тэрбум хүртэл орлоготой  аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар бууруулж хямралын энэ жилүүдэд бизнес эрхлэгчдээ дэмжиж байна. Ахмад настнуудаа бодолцож, 65-аас дээш настнууд Цагаан сар, Үндэсний баяр наадмаар жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн “Насны хишиг” хүртээхээр боллоо” гээд л нийгмийн чиглэлд батлагдсан хуулиудаа намын мөрийн хөтөлбөртэй уялдуулан сурталчилж яваа.

 

Үнэндээ ч МАН нийгэм, халамжид чиглэсэн хуулиудыг эдийн засгийн хямралын жилүүдэд ч батлан гаргалаа. Энэ нь зүүний үзэл баримтлалтай, нийгмийн түвшинд бодлогоо гаргадаг улс төрийн хүчний илрэл. Сонгогчид бид ч өнгөрсөн хугацааны олонхигүй бас цөөнхгүй олон суудал авч, хамтарсан Засгийн газрыг бүрэн эрхийнхээ хугацаанд ээлжлэн байгуулж, төр, засгийг тогтворгүй болгож байгаа улс төрийн хүчнүүдээс сэрэмжлэн энэ удаад нэг намд, тэр дундаа МАН-д үнэмлэхүй олонхийн суудал өгсөн. Тиймээс ч 2016 оны УИХ-ын сонгуулиар өөрийгөө сонгогдоно гэж хүлээн зөвшөөрөөч үгүй, санал хураалтын өдөр гэртээ унтаж байсан эрхэм ялалт байгуулсан мэдээгээ хальт сонсоод зүүдэн дундаа шахуу ухасхийн босч, сонгуулийн штаб дээрээ гүйхээрээ ирсэн эрхмүүд МАН-ын бүлэгт цөөнгүй бий.

 

Тэднийг төрийн түшээгийн дэгд сургах үүргийг УИХ-ын Тамгын газрынхан хүлээсэн байдаг. Тиймээс ч туслах, зөвлөхүүдээр нь дамжуулан ямар байнгын хороо аль танхимд хуралдахаас эхлээд, цагийн хуваарь хэлэлцэх асуудал зэргийг тайлбаран өгсөн биз. Харин хэлэх үг, өмсөх хувцас, хийх үйлдлээ хувь гишүүд өөрсдөө мэдэх хэрэг. Гэвч хуралдаан дээр бохь зажлах, боорцог идэх, зохисгүй хувцаслалт зэрэг шинэ эмэгтэй гишүүдийн гадаад үзэмж олны шүүмжлэлд цөөнгүй өртлөө. Энэ бүхнээ засч, залруулахаа  мэдэх биз.

 

Басхүү олуулаа чуулганы танхимыг эзэгнэж байгаа омог эрх баригч хүчин МАН-ынханд нэвт шингэжээ. Тиймээс ч сөрөг хүчний гишүүдийг хэлэлцэж  байгаа асуудлын эсрэг үг хэлэхээр олонх ар араасаа кноп дарж,  сөрсөн эрхмийн зүгт үг хэлж, дайрах хандлага газар авлаа. Сөрөг хүчнийхэн дотор нударга зөрүүлчих нэгэн уг нь байгаа л даа. Гэхдээ тэд олонхийн дайралтад зөөлөн хандаж байна лээ. Үүний өмнөх парламентаар “МАН-ыг одоо газарт булна. Та нар цөөнх болсон” гэж олон суудал авсандаа аархсан, тавьтаргүй АН-ын гишүүн Г.Баярсайханы үгийг тэвчиж чадаагүй Ч.Хүрэлсүх чуулганы танхимаас дуудан гаргаж хариу эрийн шанаа өгч билээ.  Харин энэ удаагийн сөрөг хүчний олонхид хүндэтгэлтэй хандаж байгаа харагддаг юм.

 

Уг нь сөрөг хүчнийг парламент дахь 11 эрхмээр төлөөлж болохгүй ард түмэн нийтээр шүү гэж МАН-ынхныг анх сонгогдож байхад сануулсан. Гэвч тэд үүнийг үл ухаарч  байгаа даг. Тэр байтугай олонхийн бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийг ч үг хэлүүлэхгүй сөргөөцөлдөж,  дууг нь хорихыг шаардаж, тавьтаргүйтсэн.  Намрын чуулган хаалтаа хийх өдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр хувийн хэвшлээсээ буцаан авах асуудлыг хэлэлцэхдээ Төрийн тэргүүнийг байлцуулахыг шаардсан. Хуулиараа Монгол Улс ын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа суух эрхтэй. Гэхдээ тэр өдөр Ерөнхийлөгч гишүүдийн саналыг хүлээн авч, чуулганы хуралдаанд оролцон өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Мэдээж хувийн хэвшлийнхээ эзэмшихээр худалдаж авсан хувийг төр булаан авч байгаад эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, энэ нь Монголын нэрийг олон улсад унагах шийдвэр болно шүү гэдгийг ч онцолсон.

 

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлэх үгийг МАН-ын гишүүд таван хором сонсон, тэвчиж чадсангүй. Төрийн тэргүүнээ үг хэлж байхад УИХ-ын гишүүд нь чимээгүй бай гэж дууг нь хорихыг оролдсон үйлдэл Монголын парламентын түүхэнд анх удаа тохиолдож байгаа үзэгдэл ч байж болох.  УИХ-ын дарга М.Энхболд гишүүддээ хандан дуугүй байхыг анхааруулсан ч чуулганы танхимд  иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн жагсаал хийж байна уу гэлтэй орилолдож байна лээ. Арга яадахдаа УИХ-ын дарга М.Энхболд “Та нар Ерөнхийлөгчийг урьж оролцуулаад үгийг нь сонсох хэрэгтэй. Дараа нь өөрсдийнхөө шийдвэрийг гаргана биз” гэж учирласан.  Төрийн тэргүүн ч үгийг нь тасалдуулахыг завдсан МАН-ын бүлгийн гишүүдэд “Хүний олон хүнээ барьдаггүй юм” гэдгийг үгнийхээ завсар сануулсан.

 

Төрийнй тэргүүнийхээ үгийг тэвчин сонсож чадахгүй байгаа түшээд ард түмэн бидний үгийг сонсох уу. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэгчлэн парламентын бүрэн эрх 4 жилийн хугацаатай. Бүрэн эрхийн хугацааны нэгэн намрын чуулган өндөрлөж, хасагдсан. Ирэх өдрүүдэд, хавар, намрын чуулганы хугацаанд ч олонхийн суудал авсан МАН-ын гишүүд үг үйлдлээ анхаарч, омгоо дарж ажиллаарай. Та бүхнийг тойрогтоо ажиллах үеэр ч олон нийт давхар сануулж, захиж байгаа биз.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хулгайч ,луйварчин новшийн Элбэгдоржийг огцоруулж хариуцлага тооцоорой.
2017-02-17
АН тэнэг:
чи тэр АН зайл
2017-02-17
Enh:
Uhsen baasnii chin turiin terguun. Enhlen chi yamar uvchtei shaar ve? Zusarch novsh ve yasan
2017-02-17
kuruu:
Ene Nyamdorj dandaa huruugaa gozoilgoj baih yum. Muu yoriin zolig shuu.
2017-02-16
Erka:
Butehgui ulsuud shu de odoo bosoh tsagn bolson shu boslog uur arga baihgui ingej amid yvsnaas alaltsaad duusya
2017-02-16
Зочин:
АН сонгож болохгүйг ард олон яс махандаа шингэтэл ойлгосон доо
2017-02-16
Зочин:
Хөлсний муу бичээч хэнийг хамгаалаад байнаа.
2017-02-16
АН тэнэг:
чи тэр АН зайл
zochin:
HUVIIN OMCH,LUIVARIIN HORONGO HOERIIG YLGAH DURGUI , LUIVARCHIN ERONHIILOGCH OGTCOR.
2017-02-16
Huvalznuud:
90 jil tor barij tsuslaad ch hanahgui huvalznuud
2017-02-16
nergui:
man namiin shudraga gishuuded bayrlalaa odoo ter hulgai hiih nugtsuliig burduulsen elbegdorj saihanbileg zoljargal terguutei humuust hariutslaga tootsooroi
2017-02-16
Orgi:
Hoosh sogtuu undarmaa. Untaa oyunhorol. Ereenii naimaachin bllegtiig martsan bna
2017-02-16
yun erunhiilugch:
ter muuhai taadgar baagii manai ulsiin erunhiilugch heveeree bgaa muu enhlen chi yum unshaach ter chin ali hediin ard tumniihee zurh setgelees zailan odson uchir ni manai uls huuligui huuli ni ardad changa tashuur archaagui darga nart bal buram bolson
2017-02-16
зочин:
МАН нам одоо луйварчид дээрэмчидийг хүний өөрийнгүй цэвэрлэж чадвал 20 байтугай олон удаа ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна шүү
2017-02-16
АНЫН ГИШҮҮН АСАН:
ГАЙГҮЙ БАЙЛГҮЙ, ДАХИЖ Л АН-ЫГ СОНГОЖ УЛСАА САМРУУЛАХГҮЙ ШҮҮ. АН ТӨРИЙН ЭРХЭНД ГАРААД БҮХ ШАТАНДАА ХАНГАЛТТАЙ ИДЭЖ ЗАВШСАН. ЮМ ҮЗЭЭГҮЙ ЮМНУУД АМ ХАМРАА ОЛОХГҮЙ ИДЭЖ УУДАГ ГЭДГИЙГ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ХАНГАЛТТАЙ ХАРУУЛСАН. БИ ЭНЭ НАМД 26 ЖИЛ ИТГЭЖ ЯВЛАА. АН-ЫНХАН БОЛ ИДЭЖ УУРЫН ТӨЛӨӨ НЭГДСЭН ХҮМҮҮС ГЭДГИЙГ ОДОО ХАТУУ ОЙЛГОСОН.
2017-02-16
АНЫН ГИШҮҮН АСАН:
ГАЙГҮЙ БАЙЛГҮЙ, ДАХИЖ Л АН-ЫГ СОНГОЖ УЛСАА САМРУУЛАХГҮЙ ШҮҮ. АН ТӨРИЙН ЭРХЭНД ГАРААД БҮХ ШАТАНДАА ХАНГАЛТТАЙ ИДЭЖ ЗАВШСАН. ЮМ ҮЗЭЭГҮЙ ЮМНУУД АМ ХАМРАА ОЛОХГҮЙ ИДЭЖ УУДАГ ГЭДГИЙГ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ХАНГАЛТТАЙ ХАРУУЛСАН. БИ ЭНЭ НАМД 26 ЖИЛ ИТГЭЖ ЯВЛАА. АН-ЫНХАН БОЛ ИДЭЖ УУРЫН ТӨЛӨӨ НЭГДСЭН ХҮМҮҮС ГЭДГИЙГ ОДОО ХАТУУ ОЙЛГОСОН.
2017-02-16
Зочин:
2020 онд МАН-ыг газар мөлхүүлж арчааг нь алдагдуулнаа нөхдөө
2017-02-16
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-16
irgen:
ih huliin fanhimd orohooroo ih ondorf garlaa gej bodoj suudag erhemuudiin hiidel foriin ferguunii ugiig sonsohgui duraaraa yvj bgaad haramssj bn ford svch oorsdoo idej 4 jil furuuvchee zujaalj daraagiin hee suudaliin mongoo oloh ni chuhal bolson erhemuud bgaa ym eh ornoo bodoj bgaa choohon bndaa huvia bodson amifad haani alba eeljfei neeh udahguidee
2017-02-16
зочин:
Сайн бичсэн байна. Амжилт хүсье. Ямар ч байсан сэтгүүлч нэр зүүсэн гөлөгнүүдийг бодвол өөрийн бодолтой хүн байна.
2017-02-16
zailuul:
ISH zailuul hunii mongo avsan hunii arga ydahdaa bichsen omgoolol yumuudaa muuhaigaar helbel bogsiig n arai ydan dolooj bgaa yum bn ingej bhaar bolchihooch shuud.mn enkhlen
2017-02-16
Irgen:
Enkhleen, chi ooriin tolgoitoi bol ingej bichihgui l bsandaa. Henees mongo avaad bichij bgaan. Eronhiilogch toriin omch hulgailchihaad ih huraliin inder deerees ard tumniig doromjlood baigaag harsan ih huraliin gishuud tesehee boliod eserguutsen gedegiig ard tumen harsan shuudee. Shudraga MAN iin gishuuddee bayarlalaa.
2017-02-16
зочин:
төрийн түшээ болсон гэдгээ ойлгохгүй сагсуу гарууд өөрийсдийгөө мөнхийн суудалд суулаа гэж бодсон биз.
2017-02-16