Мансууруулах бодис хэрэглэхээс сэргийлэх сургалт болов
2017-02-16

 

Өчигдөр дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өсвөр, залуу үеийнхнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилготой ээлжит сургалт боллоо. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн прокурорын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран зохион байгуулж байгаа билээ.

 

Энэ өдрийн сургалтанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, дүүргийн хяналтын прокурор Ц.Амгаланбаатар, Г.Цогтгэрэл, 1-р сургуулийн захирал Б.Төгсжаргал, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажил хариуцсан албан хаагчид оролцов. Сургалтад ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид хамрагдсан юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

 

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
одоо үед сургалт бол үр дүнгүй гэдгийг тогтоосон ялангуяа мэргэжлин бус нөхдүүд худлаа шоудаад байх юм
2017-02-16
!!!:
hor urshigiinh ni talaar setgeld ni hurtel tailbarlaj taniulah heregtei !! Tegeed Mongol ulsiin ireedui hoich yud zanal hiij baigaag oilguulj yarih heregtei
2017-02-16