Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
2017-02-16 12:59

 

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр манай улсын цагаар 14.00 цагт эхэлнэ.

 

Монголын шигшээ баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багтай учраа таарсан. Харин “А” хэсэгт АНУ, ОХУ, Гүрж, Азербайжаны баг багтаад байна.

 

Дэлхийн цомын тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг, шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал ажиллаж байна.

 

Багийн бүрэлдэхүүнд:

 

  • 57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар

 

  • 61 кг: МУГТ Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга

 

  • 65 кг: ОУХМ Б.Батмагнай

 

  • 70 кг: МУГТ Г.Мандахнаран

 

  • 74 кг: ОУХМ Б.Анхбаяр

 

  • 86 кг: МУГТ П.Өнөрбат

 

  • 97 кг: СМ Ө.Батзул

 

125 кг: ОУХМ Н.Золбоо нар өрсөлдөнө.

 

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин