“CNN” сувгийг хаалаа
2017-02-16

 

Венесуэль улсад өчигдрөөс эхлэн испани хэл дээр цацагдаж байсан “CNN en Español” сувгийг хаасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тус улсын Харилцаа холбооны үндэсний комисс “CNN” сувгийн эсрэг хэрэг үүсгэсэн байна.

 

“CNN” суваг санаатайгаар Венесуэльд эмх замбараагүй байдал үүсгэж, иргэдэд худал мэдээлэл дамжуулал байна” хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Дельси Родригес мэдэгдэв.

 

Одоогоор “CNN” агентлаг албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. АНУ-ын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Тарека эль-Айссамийг хар тамхины хэрэгтэй холбоотой хэмээн үзэж, виз олгохгүй байхаар шийдсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hamgiin teneg setgyylchidtei mangar, hudalch suvag
2017-02-16
Зочин:
Trump CNN-g haaj gej bodloo sh de
2017-02-16