Багдад хотноо 48 хүн халдлагаар амиа алджээ

Иракийн нийслэл Багдад хотноо өчигдөр 19.00 цагийн орчимд террорист халдлага болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Уг халдлагын улмаас 48 хүн амиа алдаж, 50 хүн шархтжээ. Террортистууд шийтийн шашинтнууд олноороо амьдардаг газар тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэрэг дэлбэлсэн байна.
Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо илэрхийлэв. Тус бүлэглэл ганцхан долоо хоногийн дотор гурван халдлага зохион байгууллаа. Террористууд хоёр өдрийн өмнө Багдад хотын төвд халдлага үйлдэж, 24 хүнийг хөнөөсөн юм.
Цагдаагийнхан нийслэл хотноо хамгаалалтад гарч, аюулгүй байдлын иргэдийг гэртээ байхыг уриалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ