Танилц: Хуралд суудаггүй түшээд
2017-02-17

 

Гишүүд  ажлын 85 хоног үргэлжилсэн намрын ээлжит чуулганд  34 удаа суух ёстой байсан. Энэ хугацаанд байнгын болон дэд хороо 149 удаа хуралдаж бие даасан 22 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 175 хууль,  хүчингүй болсонд тооцох тухай 15 хууль, гэрээ конвенц соёрхон батлах тухай гурван хууль, Улсын Их Хурлын 59 тогтоолыг тус тус баталсан байна.

 

УИХ-ын Тамгын газраас гаргасан албан ёсны тайлан мэдээнээс харвал чуулганы хугацаанд гишүүд ямар үүрэг оролцоотой ажилласан нь тодорхой харагдана. Тодруулбал, чуулганы хуралдаанд хамгийн олон удаа суугаагүй гишүүнээр Б.Наранхүү  дахин дархлагдав. Тэрээр 34 удаагийн хуралдааны 24-т нь суугаагүй байна. Түүний араас хамгийн залуу гишүүн Д.Гантулга 20, О.Содбилэг 19, Д.Эрдэнэбат 17, Б.Жавхлан 15, С.Жавхлан, Г.Тэмүүлэн, Сумъяабазар, Б.Энх-Амгалан нарын гишүүд 14, Ч.Улаан, Ж.Бат-Эрдэнэ, С.Батболд 13 удаа хуралдаа суугаагүйгээрээ удааллаа. Өөрөөр хэлбэл эдгээр гишүүд сонгогчдын өмнө хүлээсэн үүргийнхээ талыг нь ч биелүүлээгүй гэсэн үг. Түүнчлэн гадаад дотоод  томилолт, эмнэлгийн чөлөөтэй зэрэг шалтаг шалтгаан гараагүй  мөртлөө хурлаа ор тас тасалсан цөөнгүй гишүүн бий. Тухайлбал, С.Батболд, Д.Гантулга, Б.Жавхлан, Н.Номтойбаяр, О.Содбилэг, А.Сүхбат нарын гишүүд гурав,  Ж.Батзандан хоёр,  С.Жавхлан 11, Б.Наранхүү 12,  Б.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нар таван удаа тасалсан байх жишээтэй.

 

Харин 76 гишүүний  50 гишүүн ямар нэг байдлаар гадаад томилолтоор явжээ.  Чуулганы хугацаанд Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, Б.Баттөмөр, Ц.Гарамжав, Б.Жавхлан  6-8 удаа гадаад  явж бусдыгаа манлайлсан байна.

 

 

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
зочйн:
мөнгө мөнгө бодоод яаж хулихдах тухай бодож яваа
2017-02-19
zochin:
tosov bhgui hymral geed bsan chini gaigui yum bishuu dandaa gadaad tomilolt l bn sh dee
2017-02-19
Amar:
Hihihi chini teneg mongol juif iim baival bolno
2017-02-18
Баяр:
Иргэний хэлдэг зөв өө, уг нь дуучид нь дуугаа дуулаад, бөхчүүд нь барилдаад, засгийн газрын гишүүд нь мэргэжлийн, улс төрөөс ангид хүмүүс байх ёстой. Даан ч аль ч намын үед ингэхгүй юм даа
2017-02-18
Зочин:
5℅ ийн тасалвал 10℅ийг нь хоцорвол дахин нэр дэвшүүлэхгүй байх хууль баталъя. Ажилдаа очиж байна гэсэн ойлголт байхгүй байх шиг.
2017-02-18
Zochin:
Iim ludnuudeer yu hiine huuj uavuulbal taarna ajilchin hun ajil hiigeegui bol tsalin avdaggui um edend hangamj hereggui
2017-02-17
зочин:
ЭНЭ ИХ ХУРЛАА ТАРААВАЛ ЯАСАН ЮМ БЭ ТАСЛАЖ ГАДААДАД ТЭНЭХ ГЭЖ ГИШҮҮН БОЛОО ЮУ
2017-02-17
зочин:
офшороол хөөж яваа биз эх оронч сэтгэлгүй хүн шүү дээ
2017-02-17
зочин:
багын зан тавигддаггүй ээ гэж , наадуул чинь багадаа хичээлээ байнга тасдаад сурчихсан байхгүй юу дээ, тэр зангаа орхиж чадахгүй л явцгааж байгаа м дөө, СУРСАН ЮМЫГ СУРААР БООЖ БОЛОХГҮЙ ЭЭ гэж энэ дээ,
2017-02-17
0000:
Нам төвтэй улс төр байхад Нам шийдвэр гаргана хуралд суугаад яаах юм шийдвэр нь тодорхой юм чинь Нам төвтэй улс төрийн тогтолцооноос хурдан салах хэрэгтэй
2017-02-17
БОЛД:
Манайхаан энэ нутгийн нэр хорлосон, бидний төлөөлөлийг үгүй хийсэн НАРАНХҮҮ гишүүнээ буцааж татвал яасан юм бэ? Бизнесмэнийг их хуралд сойх нь дэмий юм байна. Их хуралд суугаагүй гэж орон даяар цоллуулж байхаар тэр бизнесийхээ юманд гүйх цаг хугацаа олговол өөрт нь ч, өрөөлд ч хэрэгтэй юмсан. Яах вэ нутгийн ард түмэн минээ? Саналаа хуваалцаач?
2017-02-17
Зочин:
Харин тиймээ. Бидний муугийнх
2017-02-17
Зочин:
Аргагүй шүү дээ. Эд нартай хариуцлага тооцдог механизм нь манайд байхгүй юм чинь. Ард түмэн сонгож болсон юм чинь эргүүлээд татдаг эрхтэй байх ёстой. Сонгууль хүлээвэл 4 жил алдана. Ард түмнээ төлөөлөөд төрийг удирд гэж сонгосон болохоос ямар БУРХАН болгоод залчихсан биш.
2017-02-17
иргэн:
Манайхан ийм л новшнуудыг сонгосон. БЗД-их олон юм чалчиж хүмүүсийн толгойг бохироор угааж морь унаж, туг бариад хог цэвэрлээд 17 000 хүний санал авсан дуучин Жавхланг хар. Бид өөрсдөө Хөгийн болоод л хөгийн юмнуудын төлөө санал өгөх юм даа чааваас.
2017-02-17
Баяр:
Иргэний хэлдэг зөв өө, уг нь дуучид нь дуугаа дуулаад, бөхчүүд нь барилдаад, засгийн газрын гишүүд нь мэргэжлийн, улс төрөөс ангид хүмүүс байх ёстой. Даан ч аль ч намын үед ингэхгүй юм даа
Зочин:
Харин тиймээ. Бидний муугийнх
үнэхээр том доромжлол:
Хүүхэд байхад 1ээс2 өдрийн хичээлд суулгаагүй бол бараг бүх хичээлээ ойлгоход хэцүү болдогсон тэгхэд энэ хүмүүс улс орны өмнө иймтом алдаа гаргаж байгаа ухамсарлах бол уу?
2017-02-17
irgen:
Hurald suuh gej songogdchihood suuhgui, ajlaa tasaldag hymyysiig buzaaj tat !!!!!
2017-02-17
зочин:
Нөгөө цээжээ дэлдээд шудрага царайлаад байдаг САМАНДЫН ЖАВХЛАН гуай хүртэл 11 удаа тасалчаа юу? Тэр ч тэгнээ тэгнэ. Гурил царайт
2017-02-17
Зочин:
suuj baildaa mainaahaan yund ingeed chih haluutsuulaad baidgiim deee
2017-02-17
Zochin:
Ene suudaggui humuusiig ahij bitgii songoo!iim yum haraad dugraach!demii hudlaa unen yuman deer bichdeg humuus!tiim bolohoor tiim medee zahialgaar hiideg n todorhoi haragdaj bna.!
2017-02-17