”Өнөр бүл”-д тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2017-02-17

 

Өнөр бүл хүүхдийн төв, Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сантай байгуулсан гэрээний дагуу Сэргээн засах хөгжлийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Уг үйл ажиллагаанд Өнөр бүл хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг, Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дах төлөөлөгчийн газрын төлөөлөгч Жоу Мэй Мяао нар оролцож сэргээн засах эмчилгээний нөхцлийг сайжруулах, хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

 

Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас

 
Алхуулагч
Зогсоогч
Бэхэлгээтэй сандал
Тэнцвэрийн тавцан (үсэрдэг болон үсэрдэггүй)
Бөөрөнхий бөмбөг
Дасгалын гурвалжин зэрэг 7 төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмжийг өгсөн байна.

 

Энэхүү тоног төхөөрөмжийг эмчилгээнд ашигласнаар 

• Дээд доод мөчдийн булчингийн тонус багасаж, хүүхдийн бие даах үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт нэмэгдэнэ. 
• Эмчилгээ үйлчилгээний хүрээ нэмэгдэнэ. 
• Хүүхдийн өөртөө итгэх итгэл сайжирч, эцэг эхэд хүүхэдтэйгээ харилцах харилцаанд эерэг өөрчлөлт гарах зэрэг үр дүнтэй аж.

Shuud.mn
Сонин хачин