Ким Чен Ун аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэв
2017-02-17

 

Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн 76 насны төрсөн өдрийг өчигдөр Пхеньян хотноо сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Ким Чен Ир өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд 70 насандаа таалал төгссөн юм.

 

Удирдагчийн төрсөн өдрийг тохиолдуулан хойдууд амарцгааж, урлагийн тоглолт үзцгээжээ.

 

Тус улсын удирдагч Ким Чен Ун төрийн өндөр албан тушаалтнуудын хамтаар эцгийнхээ хөшөөнд цэцэг өргөсөн байна.

 

Энэ үеэр удирдагч ихээхэн бухимдалтай байсан гэх мэдээллийг тагнуулынхан өгөв. Учир нь хэдхэн хоногийн өмнө түүний ах Ким Чен Нам Малайзад байхдаа бусдын гарт амиа алдсан юм.  Түүний үхлийг удирдагчийг захиалсан гэх мэдээллийг олон улсын хэвлэлүүд тараагаад байна.  Ким Чен Ун эцэг нэгт ахынхаа үхлийн дараа ийнхүү олны өмнө гарч буй билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин