Аймаг дамжин мал хулгайлдаг этгээдийг барьжээ

Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн алба хаагч цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, ахлах ахлагч Н.Энхтүвшин, ахлах ахлагч Б.Даштогтох нар нь дүүргийн нутаг дэвсгэрийн шороон замуудад зорчин явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт явуулахдаа бусдын 4 тооны үхрийг хулгайлан, нядалж Улаанбаатар хот руу оруулахаар тээвэрлэж явсан 4 этгээдийг илрүүлжээ.
Гэмт этгээдүүд Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудаар дамжин мал хулгайлсаннь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд ихэвчлэн шөнийн цагаар, олны хөлөөс зайдуу газар хулгайлсан малаа нядалж, бэлтгэн худалдаалдаг байжээ.
Уг хэрэгт Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ