Халдлагаар 34 хүн амиа алдлаа
2017-02-20

 

Сомали улсын нийслэл Могадуши хотын төвд өчигдөр террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг террорист халдлагын улмаас 34 хүн амиа алдаж, 50 хүн гэмтжээ. Террористууд хотын төвийн хөл хөдөлгөөнтэй Мадина дүүрэгт тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэрэг дэлбэлсэн байна.

 

Ерөнхийлөгч Мухаммед Абдуллахи Мухаммед дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, нийслэл хотноо сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд буй юм.

 

Уг кампанит ажил эхэлсэнээс хойш ийнхүү анх удаагаа террорист халдлага боллоо. Мадина дүүрэгт болсон халдлагыг тус улсын хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл үйлдсэн болохоо хүлээжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Кампанит ажил гэнэ үү. Дуудлагаараа бичхээ болиочээ
2017-02-21