“Самсунг”-ийн өв залгамжлагчийг 14 цаг байцаажээ
2017-02-20

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн нэр холбогдоод буй авлигын дуулиантай холбогдуулан “Самсунг” группийн өв залгамжлагч И Жэ Юныг өнгөрсөн долоо хоногт дахин баривчилсан билээ.

 

И Жэ Юныг хоёр дахь удаагийн байцаалт өчигдөр эхэлсэн байна. Тусгай прокурор өв залгамжлагчаас 14 цагийн турш байцаалт авсан талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.

 

И Жэ Юныг Ерөнхийлөгчийн дотны найз гэгдэх Чой Сун Шилд  430 сая воны авлига өгсөн мөн түүний охинд нэг тэрбум воны үнэтэй уралдааны морь бэлэглэсэн хэмээн буруутгаж буй юм.

 

Түүнийг уг хэргээр өнгөрсөн сард прокурорууд баривчилсан ч шүүхээс хангалттай нотолгоо байхгүй гэх үндэслэлээр сулласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин