Аврагч 21 хүний амь насыг авран хамгааллаа
2017-02-20

 

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 14-ны өдөр 14:54 цагийн орчим тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн  ахлах дэслэгч Э.Энхбаяр захирагчтай гуравдугаар салааны аврагчид ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс 21 хүнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байна.

 

Тус байрны жижүүрийн өрөөнд гал гарсны улмаас тухайн орцонд утаажилт үүсч, оршин суугчид угаартах нөхцөл байдал үүсээд байжээ.

 

 
Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Unench shudarga jiriin irged ajilchidiin nuruun deer l Mongol uls mini orshin togtnoj baina daa. Urgusun tangaragtaa unench huvguud ohiduudaaraa baharhaj baina. Tegtel lalarin avilgalchid oligarhuud eh ornoo hudaldsan hulgaich huvalznuud eh ornii neriig hog shaartai hutgaj duuslaa.
2017-02-20
Зочин:
Та бүгдэд ажлын амжилт хүсэн ёрөөе.Мундаг байна.Энэ гурван хүүхэд ямар хөөрхөн юмбэ.Тэр юм нөмөрсөн 2 бүр хөөрхөн .эрүүл энх аз жаргалыг ёрөөе.
2017-02-20
Usa aas:
Ymar mundag um be ajil uils n delgerch yvah boltugai Saihan zaluuchuud bna
2017-02-20