НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч гэнэт нас баржээ
2017-02-21

НҮБ-д суугаа ОХУ-ын элч Виталий Чуркин

 

НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин өчигдөр гэнэт нас барсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба баталжээ. Ажил дээрээ байхад нь Чуркиний биеийн байдал эрс муудсан гэнэ. Албаныхан элчийг зүрхний шигдээсээр нас барсан хэмээн мэдэгдэв.

 

Чуркин 65 нас хүрэхээсээ нэгхэн өдрийн өмнө ийнхүү таалал төгслөө.

 

Кремлийн хэвлэлийн алба Чуркиний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Виталий Чуркин бол гайхалтай дипломатч байсан. Түүний хичээнгүй бас тууштай зан нь олны хүндлэл хүлээсэн” гэсэн бол НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Никки Хэли “Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж мэдэгджээ.

 

Чуркин 2006 оноос хойш эх орноо төлөөлөн НҮБ-д элчээр ажиллах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
зуурдаар гэдэг
2017-02-21
Иргэн:
Энэ доор бичсэн монгол мөн бичих газраа олов оо ийм л тэнэг ард түмэн шүү дэ Монголын ямарч мэдлэггүй, арын хаалгаар АНУ-д элчингийн ажилтнуудаар очсон АНамын англи хэл битгий хэл төрөлх хэлээрээ ярьж чадахгүй эргүү юмнуудад НҮБайгууллагын байнгын төлөөлөгч Чуркин агсан тусалж байсан дуулдсан Эвий сайн дипломат байсан шүү Ум мааний бадмий хум
2017-02-21
зочин:
УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич Ууцыг хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ 30000-50000 ₮ Утас94497709,99940098,94497720, 96058896
2017-02-21