Мугабе: Трампт өөрийгөө батлан харуулах боломж олго
2017-02-21

 

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе олон нийтэд хандан АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трампт боломж олгохыг уриалсан талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр Трампт өөрийгөө батлах харуулах боломжийг олгох хэрэгтэй” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч мөн “Трампийн санаачилсан зарим хориг нь АНУ-ын аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх болно” гэсэн байна.

 

Мугабе болон түүний хамсаатнуудын авлигын дуулианаас болж АНУ өнгөрсөн 2001 онд тус улсын эсрэг аялал жуучлалын хориг тавьсан билээ.

 

Уг хоригийг цуцлуулахын тулд Мугабе бүхий л бололцоогоо ашиглахаа амлажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин