Мельбурн: Бүх зорчигч амиа алджээ
2017-02-21

 

Австралийн Мельбурн хот дахь худалдааны цогцолборыг нэг онгоц мөргөж, осолдсон билээ. Уг онгоцонд таван зорчигч зорчиж явсан юм.

 

Осол орон нутгийн цагаар 9.00 цагт болжээ.

 

Тэгвэл уг ослоор онгоцонд зорчиж явсан бүх зорчигч амиа алдсан болохыг албаныхан баталлаа.

 

Ослын улмаас худалдааны төвийн цогцолборт их хэмжээний гал гарсан бөгөөд гал сөнөөгчид уг галыг унтраахаар ажиллаж байна. Таван зорчигтой “Beechcraft B200 King Air” онгоц “Essendon Airport” нисэх буудлаас хөөрөөд Тасман арал руу очих гэж байжээ. Тус хотноо сүүлийн 30 жил дээрхтэй ижил ноцтой осол гарч байгаагүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин