АТГ болон Н.Алтанхуягийн аль нь “бууны нохой” вэ
2017-02-21

-АТГ-аас Н.Алтанхуягийн ажлын байранд нэгжлэг хийжээ-

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Уншигч танд ийм асуулт тавимаар санагдсан үе бий юу? АТГ болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хооронд ямар нэг асуудал үүсэх бүрт ийм асуулт урган гардаг. Учир нь Н.Алтанхуяг гэх албан тушаалаа ашиглагч өөрийгөө хамгаалж, жүжиглээд байна уу? Эсвэл АТГ гэх байгууллага хэн нэгний захиалгаар нөгөө нэгнийг хэлмэгдүүлэх гээд байна уу?.

 

Өчигдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ажлын байруудад нэгжлэг хийсэн гэнэ. Юу хайсан талаар бид мэдэх боломжгүй.

 

Н.Алтанхуяг өнгөрсөн оны 11 дүгээр сард 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх хүсэлдээ хөтлөгдөн ийм шийдвэр гаргаснаа хэвлэлийнхэнд дуулгаж байв. Харин үүний дараа түүнийг АТГ-аас дуудаж, мэдүүлэг өгөхийг хүссэн. Хуулийн байгууллагын энэ хүсэлтийг Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулга хэмээн ил тод зарласан. Тэрбээр ...манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм шиг байна.  Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ардчиллын төлөө би тэмцээгүй. Ер нь Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна” хэмээсэн нь олны анхаарлыг татсан.

 

Үүний дараа Н.Алтанхуягийн гаргасан бас нэг гэнэтийн шийдвэр нь АН-ын даргад нэр дэвших байв. Нэг хоногийн өмнө тулгуухан гаргасан гэх түүний шийдвэр мөн л АТГ-ын хаалга татахад хүргэсэн хэмээн тэрбээр тайлбарласан.

 

Нэгдүгээр сарын 26-ны өдөр ирсэн АТГ-ын дуудлага экс Ерөнхий сайдын цөсийг багагүй хөөргөсөн. Хорих тогтоол үйлдэж байна, баривчлах нь гэх сенсаацийг аль хэдийнэ тарааж, Ж.Батзандан, О.Магнай гэхчлэнгээр намын нөхдөөрөө хүрээлүүлж очсон нь АТГ-ынхны дургүйцлийг төрүүлсэн. Тухайн үед Н.Алтанхуяг “АН-ын дарга болчихож магадгүй гэж бүлэглэлүүд санаа зовоод шөнө дууддаг болж. Надад хийсэн хэрэг байхгүй. Ц.Элбэгдорж М.Энхболдтой нийлж, намайг гэмтэн болгон харагдуулж байна. Монголын хамаг баялгийг сорж байгаа Ц.Элбэгдорж, М.Энхболд   хоёрын толгойлсон бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ” хэмээн МАН-ын дарга М.Энхболдыг дайсныхаа тоонд багтаасан мэдэгдлийг хийж байв.

 

Харин АТГ-аас “Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм” хэмээн буруутгаж, түүнийг хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг сануулсан. Мөн МАН-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргаж, Н.Алтанхуягийг уучлалт гуйхыг шаардсан.

 

Өчигдрийн АТГ-ын нэгжлэг мөн л утга учиртай гэнэ. Тус нэгжлэгийг Н.Алтанхуяг Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааны өмнөхөн хийж буй ээлжит явуулга хэмээн үзэж буй бололтой. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай, чин хүсэл сонирхолтой хүн нь Н.Алтанхуяг учраас түүнийг зориудаар шалгуулж буй гэх хардлага ч байгаа гэнэ.

 

Үнэхээр Н.Алтанхуягийн карьерын чухал цаг үед АТГ-ынхан зориудаар түүнийг дуудаж, нам дарах төлөвлөгөөг гүйцэлдүүлээд байна уу. Эсвэл хуулийн байгууллагын албан ажлыг Н.Алтанхуяг шоу болгоод байна уу. Эргэлзээт олон асуултыг дагуулсан үйл явц хэрхэн төгсөхөөс дараагийн асуултууд урган гарна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ENE HUN ARCHAAGUI SHUNALTAI YUM UZEEGUI XEDEN HURGENUUDEESEE BOLJ MUN CH IN HOHIRCH BAINA DAA.ULS EH ORON NI TOLGOIG NI ASHIGLAJ CHADSANGUI DEE.
2017-02-22
Ажиглагч:
Норовын Алтанхуяг гэгч туйлын зальжин,зальхай хун гэдгээ харуулсаар л байна даа....гэмт хэрэгт холбогдоод ирэнгуутээ л оорийгоо еронхийлэгчид дэвшуулээд ирсэн ....цаад бодол нь тун хорлонтой .... олон тумний санаа бодлыг оортоо ашигтайгаар эргуулэх оролдлого хийж байна ...унэндээ Н.Алтанхуяг бол еронхийэгч болохоор дайны хун биш гэдгийг ард тумэн таниж мэдсэн шуу дээ...эрх мэдлээ ашиглаж ах дуу хамаатан садан,танил талдаа яаж уйлчилснийг ...улс орны эдийн засгийг элгээр нь хэвтуулэх эхлэлийг тавьсныг... торий хуний ноен нуруугуй,алсын бодлого байхгуй тун болчимгуй хун байсныг олон тумэн таниж мэдсэн шуу дээ...ийм хунийг монгол тумэн еронхийлэгчээр яасан ч сонгохгуй...уунийг оороо ч мэдэхгуй байгаа нь инээдмтэй....
2017-02-22
Зочин:
Ямбыг нь эдэлсэн бол одоо ялаа эдлэх болж дээ!
2017-02-22
Jagaa:
Shalgaj baigaa asuudal uneheer ergeltseetei bas jijighen yum bna chuu Dee. Huuhdiin togloomnii talbai ch geh shig. Ene uildel Mongold jinehen och honzong haruulj bna. Hen toriin erh medeld hurne busdiigaa dardag yum wig niigemd haragdaj bna
2017-02-21
Зочин:
Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав дээ! Одоо хийсэн хэргээ хамсаатнуудаа сайхан гэгч нь илчилж яриад өөрийнхөө амиа боддоо! Үгүй бол өөрөө л хариуцлага хүлээх нь гарцаагүй шүү дээ! Даанч их галзуурсан юмаа! Бурхан багш ямар нэгэн юманд хязгаар гэж юм бий шүү гэжсургадаг шүү дээ! Бусад нь сургамж авах учиртай шүү! Энэ даварсан нохдын хэрэг цаашаа их хөвөрнө өө! Одоол эхэлж байх шиг байна!!
2017-02-21
Зочин:
Та нар ухэр Монголчууд бие биенийгээ барьж идэж л байхдаа таарсан малнууд юм. Ард нь Хятадууд хамаг баялгийг чинь дуусгана даа. Дандаа Монголчууд л шоронд орж байгааг анзаарах хэрэгтэй. Эрлийзууд хятадууд яах ч угуй
2017-02-21
Zochin:
Ali Ali ni zuv
2017-02-21
zochin:
ENKHBAYR SHIG HOLIIG NI GOZOLZUULAAD BARIJ SHOROND NI HIIGEEREI . ULSIIN OMCHIIG IDSEN NOVSHNUUDIIG BARIH HEREGTEI ..
2017-02-21
ЗОЧИН:
БИТГИЙ БУУЖ ӨГӨӨРЭЙ .АЛТАНХУЯГ АГАА МИНЭЭ.ХЭРВЭЭ ТА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭГЭЛ АРДУУДДАА ЧИХЭР ӨГӨӨРЭЙ. ЭГЭЛ АРДУУД ОДОО ЭЛЭГ ДӨРВӨӨРӨӨ МӨЛХЛӨӨ .ХӨӨРХИЙ МИНЬ ТЭГЭЭД ЦАГААН САРАА ГАЙГҮЙ ХИЙЧИХ ГЭЭД Л МАЧИЙГААД БАЙНА.АРАЙХИЙЖ ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ АВТАЛ МЭРЭГЖЛИЙН ДЭЭРЭМЧИД ҮНЭЭ НЭМЭЭД АЛАХ ГЭЭД БАЙНА. МОНГОЛ УЛС МААНЬ ТАРТАГТАА ТУЛЛАА. ЭНЭ ХЭЦҮҮ ЦАГ ҮЕД МЭДРЭЛ МУУТАЙ ХҮМҮҮС ЭХ ОРНЫХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ТӨРТЭЙ НЬ САМАРЛАА АВРААРАЙ Ч ГЭХ ШИГ ҮХЛЭЭ Ч ГЭХ ШИГ ӨӨ ЛАЛАР ГЯЛТАЙЯИХИЙМ БАЙНАЛ ДАА
2017-02-21
Зочин:
Монголыг самарсан Алтанхуяг .
2017-02-21
Зочин:
Чингис самурай бондын өрийг нэхэмжил.
2017-02-21
Нямаа:
Албан тушаалаа ашиглаж хамаатан саднуудынхаа нэр, гараар хулгай луйвар хийсэн л гэх юм. Хулгай хийгээгүй юм бол шалгуулчихаач дээ
2017-02-21
Munkhuu:
Khamaatan sadan chini neriig chini barij luivar khiisen yum baigaa shuu usa garaad zurtsan etgeeduud
2017-02-21
ДЭМЖИНЭ:
АЛТАНХУЯГИЙГ ЯМАРЧ ҮЕД ДЭМЖИНЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙГООР МАН Ы ТАНТАЛТ СУДАЛГААГААР АЛТАНХУЯГ ДЭВШВЭЛ ЭВГҮЙ ГЭЖ ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛЖ ЭЛБЭГДОРЖ, МИЕЭ ХОЁР ОДООНООС ЗАВААРТАЖ БАЙГАА. МАН Ы РЕЙТИНГ ХАМГИЙН ДООД ЦЭГТЭЭ ЯВЖ БАЙГАА УЛАМ Ч ДООШИЛЖ МАГАДГҮЙ БАЙГАА.
2017-02-21
jijig:
Hudlaa jyjigleed. Yneheer tsegee medehgyi ondort hoorson shyy dee. tysag ni bolohoor oichih geed baina shyy dee.
2017-02-21
Зочин:
Ene balaig tegeed erunkhiilugch bolgokh geed baigaa ym uu. ikhenkhiig ni lhurgen denzenteigee idsen odoo jookhon uldseniig ni iduulekh l geegui ym bol ard tumen songokh uu . uuruu eruul ukhaanaar tungaaj bodoosoi
2017-02-21
Зочин:
Jujitchin...
2017-02-21
өвгөн:
энэ бат юунд ч итгэдэгггүй гон бие гозон толгой гэсэн ер нь битгий уншиж байгаарай, унсвал сүнсгүй болно
2017-02-21
zochin:
erh medel hend bna ter hund huuli uilchilj bna udahgui ooriig ni dairahiig ch uguisgehgui l bna
2017-02-21